|

Нийгэм

БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтрахыг хүсч байна2024, 12 сар 7. 10:07

 Нийслэл Улаанбаатар хотод ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулагчдыг урихаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй албаны хүмүүс БНХАУ-ын Бээжин хотод ажиллаж байна. Тодруулбал, нийслэл хот нийтийн тээврийн салбарт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлж, түгжрэлийг бууруулах хүрээнд хоёр түвшний замуудыг барьж, томоохон зах худалдааны төвүүдийн төлөвлөлтийг өөрчлөн гэр хорооллыг олон улсын жишигт нийцүүлнэ

Баянзүрх дүүргийн “Хүүхдийн зөвлөл”-ийн чуулган боллоо2024, 12 сар 4. 22:02

Баянзүрх дүүрэг 2024 оны Хүүхдийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор “Хүүхдийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, хийж хэрэгжүүлж буй ажилдаа хүүхдүүдийн тулгамдаж буй асуудал, санал санаачилгыг тусган ажиллаж байгаа. 

4-Р ХОРОО, 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ХҮЗҮҮВЧ БАРИХ БАРИЛГЫН АЖИЛ ДУУСЛАА2024, 12 сар 4. 14:12

Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтаар 4 дүгээр хороо, 34 дүгээр сургуулийн хүзүүвч барих барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо. Тухайн хүзүүвчийн барилга нь шинээр баригдсан бага сургуулийн 2-р давхрын хонгил болон хуучин сургуулийн шатны хонгилыг холбосон тэнхлэгээрээ 5.2м x 28м хэмжээтэй, нийт 158.65 м.кв талбай бүхий металл карказ хийцлэлтэй, төмөр бетон хучилттай, шил болон металл хавтан өнгөлгөөтэй, эрдэс чулуун хөвөн дулаалгатай 1 давхар барилга юм

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС НИСЭХИЙН ТОЙРОГ ЗАМ ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ ШИНЭЧИЛНЭ2024, 10 сар 18. 14:20

  АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС НИСЭХИЙН ТОЙРОГ ЗАМ ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ ШИНЭЧИЛНЭ  Хан-Уул дүүрэг 8, 21-р хорооны нутаг дэвсгэр, Архивчдын гудамж, Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог зам хүртэлх Урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замын 3 дугаар хэсгийн засварын ажлыг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана. Хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна

ЯАРМАГИЙН НОМИН МОТОРС ТӨВӨӨС ТИТАН ЦЕНТР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ ШИНЭЧИЛНЭ2024, 10 сар 18. 14:19

  ЯАРМАГИЙН НОМИН МОТОРС ТӨВӨӨС ТИТАН ЦЕНТР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ ШИНЭЧИЛНЭ Хан-Уул дүүрэг 23-р хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг 2024 оны 10 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 21-ний 06:00 цагийн хооронд баруунаас зүүн чиглэлд, замын урд хэсгийн эгнээг хааж засварлана

ЭНХТАЙВАНЫ ГҮҮРНЭЭС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ ШИНЭЧИЛНЭ2024, 10 сар 18. 14:18

  ЭНХТАЙВАНЫ ГҮҮРНЭЭС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ ШИНЭЧИЛНЭ Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил, Энхтайваны гүүрнээс дунд голын гудамж, Тэмээтэй хөшөө хүртэлх авто замыг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана

Баянзүрх дүүргийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томилуулах саналыг гаргажээ2024, 10 сар 17. 14:16

  Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болж намуудын бүлэг байгуулж, дарга сонгох, Хурлын дарга сонгох, дүүргийн Засаг даргаар томилуулах хүнийг тодруулж Хотын даргад уламжлах зэрэг асуудлыг хэлэлцсэн. 

Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар Ч.Мэндсайханыг сонголоо2024, 10 сар 16. 14:10

Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан боллоо. 

“Ерөнхий инженер чинь авлигын гэмт хэрэгт холбогдох гээд байна” гэж АТГ-ынхан жил гаруйн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Г.Ёндонд анхааруулжээ2024, 9 сар 24. 9:30

АТГ-аас 2023 оын тавдугаар сарын 16-нд Зөвлөмж хүргүүлэх тухай 01/8502 албан тоот хүргүүлжээ. Түүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, хуулийн этгээд, байгууллагын авлигын эрсдэлийн түвшингийн судалгаагаар 25 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудыг зургаан шалгуураар үнэлэхэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь эрсдэл өндөр буюу нийт төрийн өмчийн компаниудаас дөрөвт эрэмбэлэгдэж байна. Авлигад өртөх эрсдэл нэмэгдсэн шалтгаан: -“Эрдэнэт үйлдвэр”-ийн бүтцийг оновчтой тодорхойлоогүй. Үнээс бол дотоод хяналтын үйл ажиллагаа алдагдсан. -Албан тушаалтнуудыг эрсдэлээс сэргийлэх чиглэлээр хяналт тавих, хариуцлага хүлээлгэх тогтолцоо алдагдсан. -Хууль тогтоомжийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, үр дүнг тооцдоггүй. -Нэр бүхий албан хаагчид авлигын гэмт хэрэгт холбогдсон. Эдгээр нь нөлөөлсөн” гэжээ. Цаашлаад хэд хэдэн шалтгаан үндэслэлийг нэлээд нарийвчилж хэлж өгсөн байгаа юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ТӨБЗГ-ын 2022 оны зургадугаар сарын 9-ний 283 дугаар тогтоолын хавсралтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг баталжээ

Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03

Монгол улсад хуурамч шатахуун үйлдвэрлэж, стратегийн гол бүтээгдэхүүний зах зээлийн 20 гаруй хувийг дангаар ноёрхож буй “Трафигура” гэх компани бий. Үндэстэн дамнасан энэ компани Монгол улсад оруулж ирж буй нефтийн завсрын нэмэлт бүтээгдэхүүнийг онцгой албан татвар төлөлгүйгээр оруулж ирж, их хэмжээний ашиг олж байгаа

Баянзүрх дүүргээс цагдаагийн албан хэрэгцээнд 10 машин, компьютер, тоног төхөөрөмж гардууллаа2024, 9 сар 6. 15:06

Баянзүрх дүүргийн төсвийн хөрөнгөөр дүүргийнхээ цагдаагийн хэлтсийн албан хэрэгцээнд 10 автомашин, компьютер, тоног төхөөрөмж шийдвэрлэснийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр нар гардуулан өглөө. Энэ үеэрээ цагдаагийн алба хаагч нартай чөлөөт ярилцлага өрнүүлж, санал хүсэлтийг нь сонссон.

30 дугаар сургуулийн барилгыг буулгаж, сурагчдыг 3 байршилд түрээсийн байранд хуваан сургана2024, 8 сар 30. 15:06

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон барилга, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудын талаар хэлэлцэж, шийдвэр гаргалаа. 

Авто замын ажил гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа2024, 8 сар 30. 11:06

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Д.Даваасамбуу авто замын зарим төслүүдэд ажиллах үеэр авто замын бродюр бутарч унасан, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй байна гэсэн иргэдийн санал хүсэлт ихээр ирсэн. 

Шинэ мэдээ

xbarimt.mn © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9999-9999, Мэйл: xbarimt.mn@gmail.com