2025 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо2024, 12 сар 4. 15:01Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувийн ашигтай байхаар төсөлд тусгасан. Төсвийн зарлагаас хүүхдийн мөнгөн тэтгэмж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сан, хүүгийн төлбөр, цалин, төрийн албан хаагчдын тэтгэмж зэрэг хуульд заасан тэтгэмжүүдийг хэвээр үлдээсэн бол урсгал зардал, хөрөнгийн зардлыг тус бүр 0.8 их наяд, гадаад зээлийн ашиглалт 0.7 их наяд төгрөг нийт 2.3 их наяд төгрөгийн зардал хасахаар тооцсон байна
Дадлага сургуулиар салбарын хэмжээнд гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотголоо2024, 11 сар 12. 15:240
Г.Ариунбуян: Улсын албадаас анх удаагаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд дадлага сургуулийг зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой2024, 11 сар 11. 15:26Хүн ам, нийгмийн хамгааллын улсын алба буюу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа команд штабын сургуульд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцож, амжилт хүслээ. Хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Жил бүр өсөн нэмэгдэж байгаа гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, энэ чиглэлээр иргэд, олон нийтэд мэдлэг ойлголт олгох сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулах шаардлага бий болсоор байна. Судалгаанаас харахад гамшигт өртөж амь насаа алдагдсдын ихэнх хувийг хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв 119 дүгээр ангийн барилгын үйл явцтай танилцлаа2024, 11 сар 8. 15:260
Он гарсаар 4259 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 7025 хүний амь насыг авран хамгааллаа2024, 11 сар 7. 15:27Он гарсаар улсын хэмжээнд эхний арван сарын байдлаар 4259 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ2024, 11 сар 6. 15:25Цаг агаар: Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорнод, Увс аймгийн зарим сумдад цас орж, цасан шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа. Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
Гамшгаас сэргийлэхэд санхүүгийн оновчтой механизмыг нэвтрүүлэх асуудлаар Дэлхийн банктай хамтарч ажиллана2024, 11 сар 1. 15:28Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай гамшгийн эрсдэлийг бууруулах, Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний санхүүжилтийн асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехиун Ли тэргүүтэй албаны төлөөлөлтэй уулзалт хийлээ. Энэ үеэр тэрбээр "Монголд төдийгүй дэлхий дахинаа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хамрах хүрээ, хор хохирол жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа учраас гамшигт тэсвэртэй нийгмийг цогцлоох, дасан зохицож даван туулах, эрсдэлийг шилжүүлэх санхүүгийн тогтолцоог нэвтрүүлэхэд улс орнууд анхаарч эхэлсэн
Мал, амьтны өвчнийг эрт оношлох лабораториудыг чадавхжуулна2024, 10 сар 28. 15:30Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Райан Уашбер болон албаны бусад хүмүүсийг өнөөдөр \2024.10.28\ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй арга хэмжээ нь нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлдэг. Одоо хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд ч үр дүн сайтай байгааг тодотголоо
Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Б.ГАРЬД УИХ, Засгийн газраас нэг балай шийдвэр гаргасан. Тэр нь ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх тухай юм. УИХ-ын ээлжит бус чуулганы 2024 оны наймдугаар сарын 23-ны үдээс хойшх хуралдаанаар Засгийн газрын ХХААХҮЯ-ыг бусад эрхлэх харьяа байгууллагуудын хамтаар Дархан-Уул аймаг руу нүүлгэх саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 50.4 хувь нь дэмжсэн. Улмаар Засгийн газрын 2024 оны есдүгээр сарын 11-ний хуралдаанаар үүнийг хэрэгжүүлэхээр шийдсэн. Ингээд тус яамыг нүүлгэх үйл ажиллагаа эхэлсэн
Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв2024, 10 сар 28. 8:140
Филиппин Улсын "Гамшгийн эрсдэлийг бууруулах, Удирдлага холбоо мэдээллийн төв"-ийн үйл ажиллагаатай танилцав2024, 10 сар 18. 15:30Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Филиппин Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах, Удирдлага холбоо мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Иргэний хамгаалалтын захиргаа, боловсрол хариуцсан орлогч Асек Бернандо Рафаелито Р.Алехандротой уулзаж, ярилцлаа. Тус төвийг 2010 оны тавдугаар сарын 10-нд үүсгэн байгуулж, улмаар бодлого боловсруулах, зохицуулах, нэгтгэх, хяналт тавих, хянах, үнэлэх чиг үүрэг бүхий эрх мэдэлтэй байгууллага болжээ
“Гамшгийн үеийн боловсрол” сэдэвт сургалтад хамрагдаж байна2024, 10 сар 17. 15:31Онцгой байдлын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, ЮНЭСКО-ийн Монголын Үндэсний комисс хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн үеийн боловсрол” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ. Сургалтын нээлтийн ажиллагааны үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хэлсэн үгэндээ “НҮБ-аас гаргасан тайланд дэлхий нийтэд байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн давтамж гурав дахин ихэснэ гэсэн судалгааны дүн байна. Иймд бид гамшгаас хамгаалах төлөвлөлтөндөө онцгой анхаарч, гамшгийн үеийн салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж, хүүхэд багачуудаа гамшгаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах мэдлэг ойлголттой, зөв харилцаа хандлагатай болгон төлөвшүүлэх нь чухал асуудлын нэг болоод байна
Филиппин улсын Онцгой байдлын салбартай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх саналаа илэрхийллээ2024, 10 сар 14. 15:32Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Филиппин Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдах асуудал эрхэлсэн дэд сайд Ариел Непомусенотой өнөөдөр албан уулзалт хийлээ. Энэ үеэр Монгол Улс, Филиппин Улс хооронд дипломат харилцаа тогтоосны хагас зуун жилийн ой саяхан тохиосныг онцлоод хоёр орны найрсаг, хамтын ажиллагаа улам өргөжиж байгаад талархал илэрхийлэв
НҮБ-ын ЕНБД-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Камал Кишортой албан ёсны уулзалт хийлээ2024, 10 сар 14. 15:32Ази, Номхон далайн бүсийн улсуудын гамшгийн асуудлаарх сайд нарын бага хурал Бүгд Найрамдах Филиппин улсын нийслэл Манила хотноо өнөөдөр /2024.10.14/ эхэллээ. Хоёр жил тутам зохион байгуулагддаг уг бага хурал энэ удаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах, идэвх санаачилгыг Ази, Номхон далайн бүс нутагт 2030 он хүртэл нэмэгдүүлэх нь” сэдвийн хүрээнд явагдаж байна. Бага хурлын үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын ЕНБД-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах албаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Камал Кишортой албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын Засгийн газар "Синдайн үйл ажиллагааны хүрээ" баримт бичгийн хэрэгжилтийг зохион байгуулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлж, тус салбарт бүс нутгийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах талаар санал солилцов
Гамшгийн хор, уршгийг арилгахад зориулж 100 сая төгрөгийг шийдвэрлэлээ2024, 10 сар 5. 15:33Хөдөө аж ахуйн салбарт өвөлжилтийн бэлтгэл хангалт ямар байгааг газар дээр нь шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөхөөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Баянхонгор аймагт ажиллалаа. Өнгөрсөн өвөл Баянхонгор аймгийн 11 суманд зудын нөхцөл байдал нэн хүнд байсан бол энэ зун 15 суманд гангийн эрсдэл өндөр байна. Өнөө жил ч өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул аймгийн Онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж, Засгийн газрын тогтоол, УОК-ын албан даалгаврыг биелүүлэн ажиллаж байгааг танилцууллаа. Баянхонгор аймгийн Онцгой комиссын хүсэлтийн дагуу өнгөрсөн өвөл, хавар, зуны байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, УОК-оос 100 сая төгрөг шийдвэрлэв. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хор хөнөөл цаашид ч дэлхий нийтээр өсөн нэмэгдэх судалгаа тооцоолол гарсан. Иймд хөдөө аж ахуйн салбар хамтарч нэгдэж байж гамшгийн эрсдэлийг сөрөн тэсвэрлэх чадавхаа сайжруулах асуудал нэн чухал учраас Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байгаа
Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Б.ГАРЬД Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын 2024 оны сонгуулиар гишүүн болсон. Ээлжит бус чуулганы үеэр “…Чуулгандаа суухгүй байна” гээд л шүүмжлүүлээд байсан
Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шинээр бүрэлдсэн УИХ жинхэнэ бялуу хуваана гэдгийг үзүүлж байна. Бялуу хүртэгсдийн дунд авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон хүмүүс мэр сэр байх бөгөөд тэдний нэг нь, нүүрсний хулгайн хэргээр хилийн хориг тавиулж, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа Өмнөговь аймгийн Засаг дарга асан Р.Сэддорж байх аж. Түүний гишүүн болохоор зүтгэсэн нь ч учиртай