|

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН ТЭМЦЭЭН


Жаргалсайхан
12-р сарын 2
14 цаг 14 минут
1
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН

 

Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг Монгол Улсын Их Хурал ивээлдээ аван, нийт орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж, ирсэн. 

"Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний анхан шат болох "Дүүргийн аварга шалгаруулах тэмцээн" өнгөрсөн амралтын өдөр буюу 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 75-р сургуульд зохион байгуулагдаж Нийслэлийн тэмцээнд оролцох, "Батламж"-ийг дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Байгаль гардуулан өглөө. 

Уг тэмцээн нь сум-дүүрэг, Аймаг-Нийслэл, Улсын аварга гэсэн 3 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд дүүргийн тэмцээнд нийт 84 иргэн оролцож, эрэгтэй 6, эмэгтэй 3 байр шалгаруулж  Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эрхээ авлаа.

 

Эмэгтэй: 

1-р байр 20-р хорооны иргэн Т.Ариунзаяа 

2-р байр 15-р хорооны иргэн Л.Жавзандолгор 

3-р байр 23-р хорооны иргэн Г.Баясгалан 

Эрэгтэй:

1-р байр 15-р хорооны иргэн С.Сод-Эрдэнэ 

2-р байр 18-р хорооны иргэн Г.Энхбаяр 

3-р байр 6-р хорооны иргэн Р.Өлзийтогтох 

Тусгай байр:

17-р хорооны иргэн Р.Оргил

1-р хорооны иргэн Н.Хүүхэнжимээ 

10-р хорооны иргэн Л.Отгонбаяр нар тус тус шалгарсан байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

xbarimt.mn © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9999-9999, Мэйл: xbarimt.mn@gmail.com