|

Авто замын ажил гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа


Жаргалсайхан
8-р сарын 30
11 цаг 06 минут
1
Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Д.Даваасамбуу авто замын зарим төслүүдэд ажиллах үеэр авто замын бродюр бутарч унасан, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй байна гэсэн иргэдийн санал хүсэлт ихээр ирсэн. Тиймээс авто замын ажил гүйцэтгэгч байгууллагуудын төлөөллийг цуглуулж уулзалт хийлээ.
Энэ үеэр авто замын төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын зүгээс урьд нь бордюр бутарч унах асуудал гайгүй байсан ч сүүлийн хоёр жилийн хугацаанд маш их боллоо гэдгийг хэлсэн. Үүнийг цас хайлуулахаар цацдаг бодистой болов уу хэмээн таамаглаж байна гэв. Мөн батлагдсан стандарт, нормын дагуу үйлдвэрлэдэг, зөвшөөрөгдсөн байгууллагуудаас бродюрийн худалдан авалт хийдэг байна.
Хуулийн зохицуулалтаараа авто замын төслийг тухайн гүйцэтгэгч байгууллага эхний 3 жилд арчилгаа, үйлчилгээг нь хариуцдаг. Тиймээс бутарч унасан бродюрыг солих ажлыг 9 дүгээр сарын 20-ны дотор хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Д.Даваасамбуу хүрэлцэн ирсэн компаниудын төлөөллүүдээс хүсэж, хяналт тавьж ажиллана гэдгийг анхааруулсан юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

xbarimt.mn © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9999-9999, Мэйл: xbarimt.mn@gmail.com