|

30 дугаар сургуулийн барилгыг буулгаж, сурагчдыг 3 байршилд түрээсийн байранд хуваан сургана


Жаргалсайхан
8-р сарын 30
15 цаг 06 минут
1
Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон барилга, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудын талаар хэлэлцэж, шийдвэр гаргалаа.
Хурлын эхэнд Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсээс шуурхай хуралдаануудын үеэр өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийн хэрэгжилтийг танилцуулсан. Тухайлбал, өнгөрсөн хуралдааны үеэр Дүнжингаравын зам дээр том оврын автомашинуудыг засварлаж буй асуудал дээр Цагдаагийн газраас арга хэмжээ авахыг үүрэгдсэн. Энэ хүрээнд тогтмол пост гарган, зөрчилд торгууль ногдуулан ажиллаж байна. Мөн зам засварын төсөв хөрөнгө шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хороодоос хусаж, тэгшлэх гудмуудын судалгаа авч дүүргийн хэмжээнд нийтдээ 106 гудамж түрж, тэгшлэх ажил хийгдэх бол нохой муурын устгал хийгдсэн байна.
42, 13, 14 дүгээр хороон дээр дахин төлөвлөлтийн ажил хийгдэж байгаатай холбоотой барилгын кран унасан асуудал гарсан. Үүн дээр Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс ажилласан. Мөн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлэх тал дээр ажиллаж буйг хэлтсийн дарга Г.Атармаа танилцууллаа.
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой сургууль, цэцэрлэгүүдийн хүртээмжийн асуудлыг Боловсролын хэлтсийн дарга Б.Ганбат танилцуулсан. Ерөнхий боловсролын 30 дугаар сургуулийн барилгыг буулгаж, хүүхдүүдийг 3 байршилд түрээсийн байранд хуваан сургахаар болсон бол 14 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад ороогүйгээс 400 гаруй хүүхэд 3 ээлжээр хичээллэхээр байгааг хэллээ. Мөн 61 дүгээр цэцэрлэгийн барилгын засварын ажил хийгдэж дуусаагүй тул ирэх сараас хүүхэд хүлээн авах юм байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

xbarimt.mn © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9999-9999, Мэйл: xbarimt.mn@gmail.com