Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорнод, Увс аймгийн зарим сумдад цас орж, цасан шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулсаар, өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3...-8 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -7…-9 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.
Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 8-13 метр, 13, 14-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 15-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -10...-15 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -5...-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 06:22 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 11:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 4х5 метрийн хэмжээтэй агуулахаар ашигладаг байшин дотор хураалттай 5 ханатай гэр, хүнсний ногоо тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Булган аймгийн Хангал сумын Урт багийн “4 дүгээр подъём” гэдэг газар /Булган аймгийн төвөөс зүүн хойд зүгт 50 км, Орхон аймгийн төвөөс зүүн хойд зүгт 27 км/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 23:03 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 24х5 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг ажиллаж унтраасан.
Завхан аймгийнБаянхайрхан сумын Төөнөт багийн “Тасархай-Улаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 300 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км, Тэс сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 4 малын саравч шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 04:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 4 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 23:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 4х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Цас шаварт суусан: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Дэлгэр-Энх багийн “Хадан хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 43 км, сумын төвөөс зүүн урд зүгт 1 км/ “Хадан хошуу” гэдэг газраас Дэлгэрцогт сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин тогтоол усанд тал хэсэг нь суусан тухай дуудлагыг 11.11-ний өдрийн 21:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн “Toyota Alphard” загварын суудлын автомашин тогтоол усанд сууж, татан гаргах боломжгүй байсан тул иргэдийг уснаас аюулгүй гаргаж, тус сумын Цагдаагийн тасагт хүлээлгэн өгсөн.
Бусад төрлийн осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд айлаас урьд шөнөөс эхлэн хиншүү үнэртсэн, дотроо хүнтэй байж болзошгүй тул хаалгыг нь онгойлгоод өгөөч гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 09:52 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж айлын тагтаар дамжин дотогш ороход тус тоотод хүн байхгүй, цахилгаан тогоонд хоол шатаж унтарсан байсныг дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.
Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт нүхэнд хүн унасан, гаргах боломжгүй байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Д /65 настай, эмэгтэй/ 2 метрийн гүнтэй нүхэнд унасан байсныг 13 минут ажиллан гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо
Г.Ариунбуян: Улсын албадаас анх удаагаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд дадлага сургуулийг зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:39
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:02
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:49
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:39
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:20
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:09
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:35
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:26
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:17
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:06
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:58
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:50
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:28
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:11
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:06
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:01
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:19
УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа2024, 12 сар 18. 11:57
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй2024, 12 сар 10. 12:02
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтрахыг хүсч байна2024, 12 сар 7. 10:07
Сэтгэгдэл бичих