|

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна


Жаргалсайхан
11-р сарын 11
12 цаг 05 минут
1

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль орчин, Төмөр замын аюулгүй байдлыг хангах чиглэлийн мэдлэг мэдээлийг өгч байна.

Мөн онцгой байдалд хэрэгжүүлэх арга хэмжээ гамшгийн бэлэн байдал, осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж харилцаа хандлага, хувь хүний хөгжил, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай мэдлэг зэргийг энэ сургалтаар өгч байгаа юм.

Энэхүү сургалт нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/173 дугаар тушаалын дагуу хийгдэж байгаа  бөгөөд өнөөдрийн байдлаар 502 ажилтан хамрагдаад байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

xbarimt.mn © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9999-9999, Мэйл: xbarimt.mn@gmail.com