|

"Эрдэнэс Тавантолгой” ХК 29 сая тонн нүүрсээ экспортод гаргалаа


Жаргалсайхан
12-р сарын 4
17 цаг 56 минут
5

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 29 сая дах тонн нүүрсээ экспортод гаргалаа. Компани Монгол Улсын Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомтуудын хүчин чадалтай уялдуулан экспортыг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд 2024 онд 30 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьснаас өнөөгийн байдлаар төлөвлөгөөний биелэлт 97%-тай байна. 

Энэ  үзүүлэлт нь компанийн түүхэн дэх "11 сарын дотор хамгийн их нүүрс экспортолсон" түүхэн амжилт юм. 2010 оноос хойш 2023 онд хамгийн ихдээ 26.0 сая тонн нүүрс экспортолж байсан бол 2024 онд 30 сая тонн нүүрс экспортлох зорилт тавин ажиллаж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

xbarimt.mn © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9999-9999, Мэйл: xbarimt.mn@gmail.com