|

"ЭТТ" ХК 256 мянган тонн эрчим хүчний нүүрсийг биржээр арилжлаа


Жаргалсайхан
11-р сарын 5
11 цаг 15 минут
1

Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 40 багц буюу 256.0 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа.

Арилжаанд 9 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 48.8 ам.доллароос эхлэн дуудаж, 56.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар нийт 111 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 23.6 сая тонн нүүрс борлуулаад байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК нь Тавантолгойн бүлэг ордын нүүрсийг сорчлон олборлохгүй, олборлосон бүх төрлийн нүүрсийг борлуулах бодлого баримтлан ажиллаж байгаа ба үүний илрэл нь Биржээр борлуулсан нийт нүүрсний 11.2 сая тонн буюу 47%-ийг нь 1/3 коксжих нүүрс бүрдүүлж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

xbarimt.mn © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9999-9999, Мэйл: xbarimt.mn@gmail.com