
“Хамтарсан Засгийн газрын эсрэг ажилласан намын гишүүдэд хариуцлага тооцно” гэснээсээ болж АН-ын дарга Лу.Гантөмөр олон нийтийн сүлжээнд ихээхэн баалуулж байна. Хамгийн их итгэж явсан дүү нь хамар дороос нь урвах нь муухай санагдсан байх, муудалцсан ч биз. Лу.Гантөмөр Ч.Лодойсамбуу хоёрын хувьд яг л У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ шиг ойр дотно, хуурай ах дүү явсан цаг саяхан. Тиймдээ ч унасан бөх шиг ууртай байна. Уурандаа хэлсэн үг нь болчимгүй ч уучлалаар төгсөх нь ч ойлгомжтой. Угаас АН-ын зодоон олны өмнө ил, Ардын намын нанчилдаан ордон дотор далд болдог нь гэм биш.
Ардчилсан парламент мөн бол Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нар УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдлэж, Засгийн газрыг огцруулах саналыг оруулснаараа АН-аас хөөгдөх гэм буруутай гэсэн үг бас биш. Парламентын гишүүд гүйцэтгэх засаглалдаа хяналт тавих, хариуцлага ч нэхэх Үндсэн хуулийн эрхтэй. Үндсэн хуулиас давсан намын дүрэм гэж байх ёсгүй. Гишүүдэд намын бодлогоос илүү хувийн улс төр хийх нь ашигтай байж болно. Намын даргын хувьд АН-д 42 суудал олгосон 400 мянга гаруй сонгогчдоо амалсан амлалтаа биелүүлэх нь Л.Гантөмөрт чухал байгаа ч биз.
Нэг.
Засагт хамтрах шалтгаанаа тэрбээр news.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Муу нэртэй ч Ардчилсан нам дангаараа болон хамтарч засаг барих үед Монголын бизнесийн орчин сайжирдаг. Том төслүүд хөдөлдөг. Шинэ, шинэлэг реформ явагддаг. Хүмүүсийн хүсч байгаачлан дөрвөн жил засгийн гадна талд улс төрийн гоё тоглолт хийж болно. Гэвч, ард түмний амьдрал сайжрахгүй. Эдийн засаг урагшаа хөгжихгүй, том төслүүд хөдлөхгүй. Энэ миний, манай намын хүсч буй улс төр лав биш.
Бид засагт хамтарч эдийн засгаа тэлж, иргэдийнхээ ашиг орлогыг нэмж, том төслүүдээ хөдөлгөж, гадаадаас хараат байдлаасаа гарахыг амбицалж байна. Үүний тулд Ардчилсан нам засагт орох ёстой, чадварлаг, чадалтай боловсон хүчнээ төрд ажиллуулах хэрэгтэй.
Дэлхий дээр Ардчилсан намын Монгол Улс, МАН-ын Монгол Улс гэж байхгүй. Монгол гэж ганц улс бий. Монгол Улсыг авч явах хувь заяа, хариуцлага манай үеийнхэнд ирсэн. Би монгол хүн. Монголынхоо эрх ашгийг нэгд эрэмбэлэх ёстой” гэж дэлгэрэнгүй тайлбарлаж байв.
Энэ тайлбараас нь дүгнэвэл Л.Гантөмөрт хувь улс төр хийхээс илүү Эдийн засгийн хөгжлийн сайдын хувиар том төслүүдээ цаг алдалгүй хөдөлгөх нь чухал байж ч мэднэ. Цаг хугацаатай уралдаж, эрчим хүчний реформ хийх, экспорт, импортын гарцаа өргөжүүлэх, ураны олборлолтоо эхлүүлэх учир шалтгаан ч бий биз. Украин-Оросын дайн дуусвал, эрчим хүчний реформ хийх, ураны олборлолтоо эхлүүлэхэд хүндрэл учирч мэднэ. Утаандаа хордож үхэхдээ тулсан байж уран хортой гээд “хар масс” хашгираад унана. Эдийн засгийн террорист-эх орончид маань элдэв янзын акц, ажиллагаа явуулаад эхэлсэн байна лээ.
Л.Гантөмөрийн хэлсэнчлэн хамтарсан Засгийн үед Монголд томоохон реформ явагддаг, том төслүүд хөдөлдөг. С.Баярын Засгийн газрын үеийн гол реформ нь “Атарын III аян” ба Оюутолгойн гэрээ. Оюутолгойн төслийг хөдөлгөснөөрөө Монголын эдийн засаг 10 дахин тэлсэн. Тоо худлаа хэлдэггүй гэдэг. Ч.Сайханбилэгийн хамтарсан засгийн үед НӨАТ-ын шинэчлэл хийгдсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай хамт Монголын баялаг Монголдоо ирсэн. Алдаа, оноотой ч Дубайн гэрээний үр дүнд гүний уурхай ашиглалтад орсныг үгүйсгэх аргагүй. Аливаа юм үнэнээрээ сайхаан!
Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар Эрдэнбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг эхлүүлж, Оюутолгойн төслөөс хойш 16 жилийн дараа гуравдагч орны хөрөнгө оруулалтыг ураны салбарт татсан нь түүхэнд үлдэх үйл явдал мөн. Ураны салбарт Францтай хамтрах гэрээ байгуулах нь эдийн засагт хөрөнгө оруулалт татахаас гадна үндэсний аюулгүй байдлын баталгаа болно. Тэрчлэн Гашуунсухайтын хил холболтын гэрээг маргааш зурна. АН засагт хамтраагүй бол эдгээр төслүүд улс төрөө даахгүй унах байсан нь гарцаагүй.
Хоёр.
Л.Гантөмөр ганцаараа “галзуурсан” юм биш. С.Эрдэнэ АН-ын дарга байхдаа З.Энхболд Ц.Туваан, Н.Алтанхуяг, Ж.Батзандан нарыг намын бодлого сөрсөн, эсэргүүцсэн гэж хөөж, тууж л явсан. Атал бүгд АН-ын гишүүн хэвээрээ л байна. З.Энхболд ч АН-ын дарга байхдаа Үндсэн дүрэм болон бусад журам, шийдвэрийг дагаж мөрдсөнгүй гэж намынхаа зургаан гишүүнд хариуцлага тооцож, хасч л байсан. Н.Алтанхуяг АН-ын дарга байхдаа Н.Энхбаяртай хийсэн 10 жилийн гэрээг эсэргүүцлээ гэж Ж.Батзандангийн намын батлахыг нь хурааж авахаа зарлаж явсан. Тэгээд ч шатар тоглоод дуусахад ноён хүү хоёр нэг хайрцагт ордог нь жам хойно.
Гэхмэтчилэн АН-ын даргаас гарсан үг-үйлдэл улс төрийн намд өрнөдөг, болдог л үзэгдэл. Гэвчиг Лу.Гантөмөрийн ганц үнэн бол АН-ын даргаар сонгогдсон цагаасаа намынхаа эв нэгдлийг хамгаалж ирсэн. Нам дахь олон фракциудынхаа эрх ашгийг хангаж ирсэн. Хоржоонтой нь, засагт хамтарсан ямбыг нь АН-ынхан бүгд эдлэх атлаа, ялыг нь Лу.Гантөмөр ганцаараа үүрч яваа.
Ядаж л МАН-ынхан шиг засгаа, даргаа өмөөрөөд дуугарчих гишүүн АН-ын бүлэг дотор алга! Гээд АН ахиад хоёр хуваагдвал дахиад эвлэрэх хэцүүг Л.Гантөмөр, Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа гурав гурвуулаа мэдэрч үзсэн, мэдэж байгаа. АН-ыг дотроос нь хуваах сонирхол гэрийн гадна ч, гэр дотор ч бийг анзаарч байгаа. Тэгээд ч шатар тоглоод дуусахад ноён хүү хоёр нэг хайрцагт ордог нь жам хойно.
Ж.ЭРХЭС
Эх сурвалж news.mn
https://news.mn/r/2783220/

Ялыг нь Лу.Гантөмөр үүрч, ямбыг нь бүгд эдэлнэ!2025, 2 сар 13. 14:20
БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д гэрээгээр ажиллах Монгол ажилтан сонгон шалгаруулах2025, 2 сар 10. 11:07
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр өндөрлөлөө2025, 2 сар 10. 10:56
2024 ОНД БНСУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БИРЖЭЭС БУЦААГДСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД2025, 2 сар 10. 10:52
Гамшгаас хамгаалах сургалт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт зохион байгууллаа2025, 2 сар 10. 10:49
МОНГОЛ ХҮНИЙ НИЙГМИЙН БАТАЛГАА, ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ АШГИЙГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА2025, 2 сар 10. 10:43
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлж эхэлсний 20-н жилийн ойн баяр БНСУ-ын Илсан хотод болж байна2025, 2 сар 10. 10:35
Cтарт-ап улсын уралдаан үргэлжилж байна2025, 2 сар 10. 10:18
Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа2024, 12 сар 10. 18:18
Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна2024, 12 сар 10. 18:12
УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ2024, 12 сар 10. 18:07
Шахмал түлшний карт ашигладаг иргэд өвлийн бэлтгэлээ хангаж картаа шалгаж бэлдэх хэрэгтэй2024, 12 сар 10. 18:03
Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Цэрэндоржийн Лхагвасүрэнг Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагналаа2024, 12 сар 10. 17:56
3,5км хатуу хучилттай зам ашиглалтад орууллаа2024, 12 сар 10. 17:52
Зүүн үйлдвэрийн урсгал засвар 70 хувьтай байна2024, 12 сар 10. 17:50
Хоногт 1000 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо2024, 12 сар 10. 17:46
Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно2024, 12 сар 10. 17:42
Шахмал түлшний чанарыг сайжруулах талаар БНХАУ-ын эрдэмтэдтэй санал солилцлоо2024, 12 сар 10. 17:36
Тавантолгой түлш компани Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны харьяа Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Мэндийн Төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа2024, 12 сар 10. 17:31
Мэргэжил, ур чадварын “УРАН ТУЛГА” тэмцээн болно2024, 12 сар 10. 16:52
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа2024, 11 сар 21. 21:40
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд Уулсын хөтөлбөрийг ахиулж, уул нурууд болон уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгууллаа2024, 11 сар 21. 21:37
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлиг гаргалаа2024, 11 сар 21. 21:33
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ2024, 11 сар 21. 21:30
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа2024, 11 сар 21. 21:26
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ажиллав2024, 11 сар 21. 21:23
Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн 10 мянган га талбайг нөхөн сэргээжээ2024, 11 сар 21. 21:20
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Туркменистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ2024, 11 сар 21. 21:17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлээ2024, 11 сар 21. 21:14
Бүх нийтээр мод тарих намрын өдрүүд эхэллээ2024, 11 сар 21. 21:11
Сэтгэгдэл бичих