|

Соёлын салбарын бодлогын хэлэлцүүлэг боллоо


Жаргалсайхан
11-р сарын 11
22 цаг 57 минут
4
Соёлын бүтээлч сар аяны хүрээнд Чингис хаан үндэсний музейд “Соёлын салбарын бодлого” хэлэлцүүлэг болж өнгөрлөө.
ССАЖЗЯ-наас салбарын бодлогыг нэгдсэн удирдлага арга зүйгээр хангах үндсэн бичиг баримт болсон Соёлын салбарын бодлогын 5 боть ном гаргахаар бэлтгэж байгаа билээ.
Дээрх 5 боть номд Соёлын салбарын удирдлага, зохион байгуулалт, соёлын өвийг хамгаалах хөгжүүлэх бодлого, урлаг, уран бүтээлийг хөгжүүлэх бодлого, соён гэгээрэл 2030 зэрэг агуулгууд орохоор бэлтгэгдэж байна.
Хэлэлцүүлэгт соёлын өв, урлаг, утга зохиол, философи, шинжлэх ухаан, археологийн чиглэлийн эрдэмтэн судлаачид оролцож олон талаас дээрх номын агуулгад санал зөвлөмж өгч ажиллалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

xbarimt.mn © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9999-9999, Мэйл: xbarimt.mn@gmail.com