|

ХБНГУ-д Mонгол уран бүтээлчдийн “Mонголоос ирсэн намрын зочид” хамтарсан үзэсгэлэн үргэлжилж байна


Жаргалсайхан
11-р сарын 22
22 цаг 38 минут
3

ХБНГУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан “Монголоос ирсэн намрын зочид” хамтарсан үзэсгэлэн Иббенбюрен, Дөрэнтэ болон Меттинген хотуудын соёл урлагийн төвд зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн Иббенбюрен, Дөрэнтэ болон Меттинген хотуудын Урлаг соёлын төвүүдэд 2024.11.16-нд нээлтээ гурван зэрэг хийснээрээ онцлог байлаа. 

Энэхүү үзэсгэлэнд Монголын Урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлчид төдийгүй Европт суурин амьдарч буй 20 монгол уран бүтээлчдийн уран зураг, өрөг урлаг, фото зураг, монгол зураг, керамик, уран баримал, график, холимог техник, медиа арт зэрэг дүрслэх урлагийн олон төрлийг тусгасан 160 гаруй бүтээлүүд тавигдсан бөгөөд үзэсгэлэн 2024.11.16-2024.12.15 өдрүүдэд үргэлжилнэ. 

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд хүндэтгэл үзүүлэн: ХБНГУ-ын Иббенбюрен болон Меттинген хотын дарга нар, хотуудын соёл урлагийг дэмжигч байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж нээлээ.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

xbarimt.mn © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9999-9999, Мэйл: xbarimt.mn@gmail.com