
Соёл, урлаг, бүтээлч үйлдвэрлэлийн салбарт шинэ боломж, мэдлэг олгох зорилготой “Өвлөн бүтээх өнөө ирээдүй” уриан дор зохион байгуулсан “Соёлын бүтээлч сар” аян арван нэгдүгээр сарын турш улс орон даяар амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Аяны хүрээнд соёлын үйлдвэрлэл, бүтээлч үйл ажиллагааг дэмжих, түүнийг олон нийтэд танилцуулах зорилгоор соёлын олон талт арга хэмжээ, үзэсгэлэн, семинар, мастер сургалт, урлагийн тоглолт, экспо, хэлэлцүүлэг гэх мэт нийт 2715 арга хэмжээг Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, Спортын Улсын хороо болон 21 аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн соёл, урлагийн байгууллагууд улс орон даяар зохион байгууллаа.
Тухайлбал, Соёлын төвүүд 632,011 иргэнд, Музейд 125,396 иргэнд, Номын сангууд 121,187 иргэнд, Театр, чуулгууд 93,975 иргэнд, Бусад соёл урлагийн байгууллагууд 2,121 иргэдэд тус аяны хүрээнд соёл, урлагийн үйлчилгээ үзүүлж, аяны зорилго, зорилт, үр дүн, ач холбогдлыг сурталчлан ажиллалаа.
“Соёлын бүтээлч сар” аянд олон нийтийн оролцоо, идэвхтэй хандлагыг дэмжих зорилгоор амжилттай хийгдсэн үйл ажиллагаанууд нь иргэдэд соёлын өвийг хадгалах, бүтээлч салбарыг хөгжүүлэх, соёлын олон талт илэрхийллийн ач холбогдлыг ойлгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж оролцогчид үнэлж, дүгнэж байна.
Энэ удаагийн аяныг “Соёлын өв”, “Урлаг, уран бүтээл”, “Соён гэгээрэл”, “Спорт” гэсэн төрөлд ангилан орчин цагийн Монгол Улсын түүхэнд онцлох гавьяа байгуулсан эрхэм хүмүүсээс дөрвөн хүмүүнийг алдаршуулан, тэдний эрхэмлэн дээдэлж ирсэн үнэт зүйлс, ур чадвар, гавьяат үйлсийг хойч үе, хүүхэд, залууст сурган таниулах, түгээхэд чиглэсэн болно. Тухайлбал, Соёлын өвийн төрөлд Улсын их хатан Дондогдулам, Урлаг, уран бүтээлийн төрөлд Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Эрэгзэнгийн Чойдог, Соён гэгээрэл төрөлд Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Сономбалжирын Буяннэмэх, Спортын төрөлд Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Жигжидийн Мөнхбат зэрэг түүхэн хүмүүсийг алдаршуулав.
“Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд соёл, урлагийн байгууллагуудаас Тоглолт, арга хэмжээ 959, Боловсролын хөтөлбөр 578, Хэлэлцүүлэг, сургалт, хурал 558, Нөлөөллийн ажил 620-г тус бүр зохион байгуулж, нийт 974,690 иргэн соёл, урлагийн үйлчилгээнд биечлэн хамрагдсан бол цахим хэлбэрт давхардсан тоогоор 6,984,702 иргэнд аяны мэдээллийг хүргэсэн байна.
Аяныг зохион байгуулахад хамтран ажилласан нийт соёл, урлагийн байгууллагуудын удирдлага, ажилтан, албан хаагчдадаа болон энэхүү аянд оролцсон нийт иргэд, үйлчлүүлэгчдэдээ гүн талархал илэрхийлж, та бүхний гэр бүлд сайн сайхныг хүсэн ажил сурлагад нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Өв соёл минь өнөд оршин, өөдөө мандаж, хөгжилд түүчээлэх болтугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:39
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:02
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:49
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:39
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:20
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:09
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:35
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:26
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:17
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:06
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:58
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:50
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:28
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:11
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:06
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:01
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:19
УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа2024, 12 сар 18. 11:57
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй2024, 12 сар 10. 12:02
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтрахыг хүсч байна2024, 12 сар 7. 10:07
Сэтгэгдэл бичих