
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудалд олон жил гомдол дагасаар ирсэн байдаг. Нэг хэсэг бөхчүүд авдаг гэсэн яриа байсан бол сүүлийн үед толгой сийрэг IT-гынхан авдаг гэсэн яриа олон нийтийн дунд хөвөрдөг. Тэгвэл энэ бүх түүхэн үйл явцыг судалж үзээд хамгийн түрүүнд тусгай зөвшөөрлийн олголтыг нэмэгдүүлэхгүй бол том ордуудыг нээх боломж бүрдэхгүй. Нөгөөтэйгүүр, гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ татах боломж муудаж тэр хэрээр эдийн засаг тэлэхгүй. Тусгай зөвшөөрлийг олгохдоо тооноос чанарт анхаарлаа хандуулах шаардлага байгааг УУХҮЯ -наас мэдээлсэн байдаг. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох явцыг цахимжуулснаар засаглалын ил тод байдал сайжирна хэмээн УУХҮЯ-ны дэд сайд О.Батнайрамдал Шинэ сэргэлтийн бодлого танилцуулах үеэр онцолж байсан. Мэдээж хэдий чинээ олон га талбайд хайгуул хийх тусам сайн. Учир нь тэдгээрээс орд болох нөөцтэй лиценз цөөн гардаг. Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлснээр гадаад, дотоодоос татах хөрөнгө оруулалтыг түргэтгэх зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн шинэ том ордыг нээх бүрэн боломжтой гэдгийг салбарынхан хэлсээр байна. Одоогоор манай улс газар нутгийнхаа 43 хувьд 500 мянган масштабтай зураглал хийгээд байна. Иймээс дахин том ордуудыг нээх үүднээс хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг нээлттэй цахим болгож байгаагаа салбарын яам мэдээлсэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг 2020 оноос зогсоож 2022 оны нэгдүгээр сарын 31-нээр дуусгавар болгоод байгаа юм. Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтоо нээх эсэхийг харахаар том хөрөнгө оруулагчид мөн бусад орны элчин сайдууд Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд хүлээлт үүсгэсэн байсан. Цахим өргөдөл хүлээн авах цонх нээгдээд сар гаруй хугацаанд 500 орчим өргөдөл ирээд байгаа аж. Эдгээр өргөдлөөс сонгон шалгаруулах байдлаар тусгай зөвшөөрлийг олгох юм.
Cонгон шалгаруулалтын системийг цахимд шилжүүлэв
Бар кодоор тусгай зөвшөөрөл олгох ба гар утасны аппликэйшний тусламжтайгаар тухайн аж ахуйн нэгж, иргэний утас, цахим шуудангаар хариуг илгээх системийг Ашигт малтмал, газрын тосны мэргэжилтнүүд боловсруулсан байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлийг хүлээж авахдаа тухайн сонгосон талбай хэр давхцалтай байгааг автомат системээр гаргаж өгөх аж. Тусгай хэрэгцээний болон орон нутгийн тусгай хамгаалалттай газартай давхцвал тухайн давхцлыг автоматаар тогтоож, булангийн координатын цэгүүдийг тодорхойлно гэж мэргэжилтэн хэлсэн. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгож байгаа. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын журмаар олгоход аж ахуйн нэгжүүдэд бичиг цааснаас эхлээд олон хүндрэл тулгардаг. Үүнийг шийдэхийн тулд сонгон шалгаруулалтын системийг цахим руу шилжүүлэх ажлыг тус агентлаг хийж байна. Тухайн аж ахуйн нэгжүүд тоон гарын үсгийн тусламжтайгаар сонгон шалгаруулалтын материалаа бэлдээд цахимаар агентлаг руу шилжүүлнэ. Улмаар сонгон шалгаруулалтын комисс цахимаар үнэлгээ хийж шийдвэрээ гаргана. Ингээд тухайн байгууллага, иргэний гар утас болон цахим шуудангаар хариуг илгээх аж. Одоогоор хайгуулын ажлын нөөцийн тайлангийн мэдээллийн сан, ТЭЗҮ-ийн мэдээллийн санг цахимжуулж байна. Урьдчилан шалгах программыг боловсруулах тал дээр мөн ажиллаж буй. Хайгуулын ажлын тайлан, уулын ажлын тайлан төлөвлөгөөнд 17 маягтыг бөглөдөг. Мөн дэлгэрэнгүй тайланг холбогдох газарт ирүүлнэ. Нэг тооны алдаанаас болж тухайн тайлан бүхэлдээ буцаах тохиолдол бий. Тиймээс үүнийг урьдчилан шалгах программаар засаад цахим системд оруулах боломж нээгдэх аж.
Ц.МЯГМАРБАЯР
ОХУ-ын Засгийн газраас манай улсад 8 500 тонн хүчит тэжээлийн дэмжлэг үзүүллээ
Локомобилийн татах тооцоог хийж, дүгнэлтэд тулгуурлан туршилт хийлээ
Угаарын асуудалд Нийслэл хяналт тавина
Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна
Ялыг нь Лу.Гантөмөр үүрч, ямбыг нь бүгд эдэлнэ!2025, 2 сар 13. 14:20
БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д гэрээгээр ажиллах Монгол ажилтан сонгон шалгаруулах2025, 2 сар 10. 11:07
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр өндөрлөлөө2025, 2 сар 10. 10:56
2024 ОНД БНСУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БИРЖЭЭС БУЦААГДСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД2025, 2 сар 10. 10:52
Гамшгаас хамгаалах сургалт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт зохион байгууллаа2025, 2 сар 10. 10:49
МОНГОЛ ХҮНИЙ НИЙГМИЙН БАТАЛГАА, ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ АШГИЙГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА2025, 2 сар 10. 10:43
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлж эхэлсний 20-н жилийн ойн баяр БНСУ-ын Илсан хотод болж байна2025, 2 сар 10. 10:35
Cтарт-ап улсын уралдаан үргэлжилж байна2025, 2 сар 10. 10:18
Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа2024, 12 сар 10. 18:18
Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна2024, 12 сар 10. 18:12
УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ2024, 12 сар 10. 18:07
Шахмал түлшний карт ашигладаг иргэд өвлийн бэлтгэлээ хангаж картаа шалгаж бэлдэх хэрэгтэй2024, 12 сар 10. 18:03
Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Цэрэндоржийн Лхагвасүрэнг Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагналаа2024, 12 сар 10. 17:56
3,5км хатуу хучилттай зам ашиглалтад орууллаа2024, 12 сар 10. 17:52
Зүүн үйлдвэрийн урсгал засвар 70 хувьтай байна2024, 12 сар 10. 17:50
Хоногт 1000 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо2024, 12 сар 10. 17:46
Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно2024, 12 сар 10. 17:42
Шахмал түлшний чанарыг сайжруулах талаар БНХАУ-ын эрдэмтэдтэй санал солилцлоо2024, 12 сар 10. 17:36
Тавантолгой түлш компани Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны харьяа Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Мэндийн Төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа2024, 12 сар 10. 17:31
Мэргэжил, ур чадварын “УРАН ТУЛГА” тэмцээн болно2024, 12 сар 10. 16:52
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа2024, 11 сар 21. 21:40
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд Уулсын хөтөлбөрийг ахиулж, уул нурууд болон уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгууллаа2024, 11 сар 21. 21:37
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлиг гаргалаа2024, 11 сар 21. 21:33
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ2024, 11 сар 21. 21:30
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа2024, 11 сар 21. 21:26
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ажиллав2024, 11 сар 21. 21:23
Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн 10 мянган га талбайг нөхөн сэргээжээ2024, 11 сар 21. 21:20
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Туркменистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ2024, 11 сар 21. 21:17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлээ2024, 11 сар 21. 21:14
Бүх нийтээр мод тарих намрын өдрүүд эхэллээ2024, 11 сар 21. 21:11
Сэтгэгдэл бичих